Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн

Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 2-4-ний хооронд дөрвөн лабораторид нийтдээ 1,823 хүнд шинжилгээ хийжээ. Ингэхэд 1,822 хүнд коронавируст халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 4-ний Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19  настай эмэгтэйгээс халдвар илэрлээ.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 294 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 3, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 7 хүний биеийн байдлыг үнэлбэл 5 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байгаа" гэж мэдээллээ.