ДЭМБ Монгол Улсын сайн туршлагаар богино хэмжээний баримтат кино бүтээжээ

ДЭМБ Монгол Улсын сайн туршлагаар богино хэмжээний баримтат кино бүтээжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 71 дүгээр чуулган виртуаль хэлбэрээр хуралдлаа. Чуулганд манай улсаас Эрүүл мэндийн сайд доктор Т.Мөнхсайхан болон Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд оролцсон байна.

Энэ үеэр Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай бүсийн хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг танилцуулахдаа Монгол Улс, Бүгд Найрамдах Лаос Ард Улс, Микронезийн Холбооны Улс зэрэг улс орны сайн туршлагаас хуваалцсан богино хэмжээний баримтат киног үзүүлсэн байна.

Тус богино хэмжээний баримтат кинонд Монгол Улсын Засгийн газраас олон салбарын оролцоотой шуурхай хариу арга хэмжээний багийг идэвхжүүлж, эрт хариу арга хэмжээ авч, хугацаа хожин бэлэн байдлаа бэхжүүлэн ажиллаж байгааг харуулжээ.