ЭМЯ: 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ: 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнөөдөр/2020.10.08/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын 315 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 308 нь эдгэрсэн бол долоон хүн эмчлэгдэж байна.Эмчлэгдэж буй долоон хүнээс нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа юм байна.

Эдгэрсэн 308 хүний 10 нь эмнэлгийн хяналтад, 3 нь гэрийн ажиглалтад, 295 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.