ЭМЯ: Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 98 хувь нь эдгэрээд байна

ЭМЯ: Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 98 хувь нь эдгэрээд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 847 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин хоёр  хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжжээ.

Ингэснээр манай улсад коронавирусийн нийт 315 тохиолдол бүртгэгдсэнээс 310 нь эдгэрч, таван хүн эмчлэгдэж байна.

Эмчлэгдэж буй таван хүний дөрөв нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа аж. Мөн ажиглалт, тусгаарлалтад нийт 3698 хүн байна. Гадаад орнуудын нөхцөл байдлыг авч үзвэл, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн нас барсан байна. Харин 261 мянган хүн эдгэрчээ.

 Эх сурвалж: ЭМЯ