ЭМЯ: Өнөөдөр коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй, эдгэрэлт 91 хувьтай байна

ЭМЯ: Өнөөдөр коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй, эдгэрэлт 91 хувьтай байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ талаар “Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Төмөр замын 10 ажилчны сорьцод мөн илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 27, үүрэг гүйцэтгэж ажилласан 67 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдол манай улсад 340 хэвээр байна. Үүнээс 312 иргэн эдгэрсэн бөгөөд эдгэрэлт 91 хувьтай байна” гэлээ.

Эмчлэгдэж буй 28 хүний 20-ынх нь биеийн байдал хөнгөн, найман хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Түүнчлэн албаныхан ОХУ-д халдвар нэмэгдсээр байгааг онцолж, иргэдийг амны хаалт тогтмол зүүж, гараа савандаж угаах, олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг анхаарууллаа.