Д.Нямхүү: 1242 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэмж нэг хүн эдгэрлээ

Д.Нямхүү: 1242 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэмж нэг хүн эдгэрлээ

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Улсын хэмжээнд аравдугаар сарын 28,29-ний өдрүүдэд нийт 1242 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Мөн нэг хүн эдгэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өнөөдөр 53 настай нэг эмэгтэй эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын гаднаас 340 тохиолдол зөөвөрлөн орж ирж, батлагдаад байна. Үүнээс 313 хүн эдгэрсэн бөгөөд эдгэрэлт 92 хувьтай байна. Бүх ажиглалт, тандалт нь дууссан 301 хүн байна. Гэрийн ажиглалтад ес, сувиллын ажиглалтад гурван хүн хянагдаж байна” гэлээ.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 27 хүн эмчлэгдэж байна. Үүнийг биеийн байдлын үнэлбэл 19 хүн хөнгөн, найман хүн хүндэвтэр гэж үнэлэгджээ.