ВИДЕО: Ковид-19 цар тахалтай тэмцэж буй МОНГОЛЫН ТУРШЛАГА баримтат кино цацагдлаа

ВИДЕО: Ковид-19 цар тахалтай тэмцэж буй МОНГОЛЫН ТУРШЛАГА баримтат кино цацагдлаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед Монгол Улсын туршлага, амжилттай авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар богино хэмжээний баримтат кино бэлтгэснийг өнөөдөр /2020.11.02/ дэлхий дахинд цацлаа.

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвартай 349 хүн оношлогдсон ч халдварыг дотооддоо алдаагүй дэлхийн цөөхөн улсын нэг болж байна. Үүнээс 313 хүн эмчлэгдэн эдгэрч, 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэх, сэргийлэх, манай улсын туршлагыг ДЭМБ үнэлж, Монголын туршлагаас улс орнуудад хуваалцахаар 2020 оны есдүгээр сард богино хэмжээний баримтат кино бүтээжээ. Баримтат киног англи, монгол хэлээр хүлээн авч үзэх боломжтой юм.

Нэвтрүүлгийг үзэх: