ЭМЯ: ОХУ-ын нэг иргэн, манай улсын хоёр иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 352 боллоо

ЭМЯ: ОХУ-ын нэг иргэн, манай улсын хоёр иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 352 боллоо

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.Ингэснээр манай улсад батлагдсан нийт тохиолдол 352 болж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.

Мөн 11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тир ачааны жолоочоос халдвар илэрсэн. Уг хүн нь 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн. Сүүлийн үед ачааны тир машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байна. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаад иргэн байна. Одоо ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл 30 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна” гэв.