ЭМЯ: Дахин нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 353 боллоо

ЭМЯ: Дахин нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 353 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ. Сүүлийн 24 цагийн байдлаар нэг иргэнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад батлагдсан нийт тохиолдол 353 болжээ. Үүнээс 314 хүн эдгэрсэн бол, 39 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй 39 хүний 21 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр, гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Одоогоор нийт 3327 хүн тусгаарлалт, ажиглалтад байна.