Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Сүүлийн хоёр хоногт улс даяар нийт 993 хүнд шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

Ингэснээр манай улсад батлагдсан нийт тохиолдол 382 болж байна. Үүнээс 317 хүн эдгэрсэн бол 61 хүн эмчүүлж байна. 

Түүнчлэн өчигдөр/2020.11.11/ ХӨСҮТ-д ажиллаж байсан эмчээс коронавирус илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээлсэн билээ. Тус эмч нь энэ сарын 6-ны өдөр коронавирус авсан нь батлагдсан сувилагчтай нэг баг болж ажиллаж байсан юм. Энэ талаар Д.Нямхүү “ Халдвар авсан сувилагч 31 настай, эмч 27 настай. Хоёулангийнх нь биеийн байдал болон сэтгэл санаа сайн байна. Эмчилгээ хийхэд сэтгэл зүйн байдал 50 хувь нөлөөлдөг. Иргэд ч сэтгэл санаагаар их дэмжиж байна. Улс орнуудад эмнэлгийн ажилтнууд олноор халдвар авч байгааг мэдэж байгаа. Манай улсад халдвартай өвчтөнтэй ажиллаж буй эмч, сувилагч 21 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагддаг. Эмнэлгийн ажилтнууд хувцас өмсөх, тайлахад онцгой анхаарч байна.  Дотоодын үйлдвэрүүдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл маш сайн байгааг манай эмч нар хэлж байна” гэв.