LIVE: “UB palace”-д хөл хорио тогтоожээ

LIVE: “UB palace”-д хөл хорио тогтоожээ

Өнөөдөр өглөө Улсын Онцгой комисс хуралдаж, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурав хоногт зогсоож, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний энэ хугацаанд хязгаарлаад байна. Учир нь ОХУ-аас ирээд тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад, гэртээ харьсан иргэнээс болоод түүний эхнэрээс коронавирус илрээд байгаа юм. 

Тэрээр гэртээ гарсан хугацаандаа “UB palace” концертын танхимд энэ сарын 8 ны өдөр болсон “Хархан нүдэн” тоглолтыг дүү, эхнэрийн хамт ирж үзсэн байдаг. Иймд тус газарт өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоосон байна. Харин цагдаагийн хамгаалалт гарч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа дүр зураг харагдахгүй байна.