Халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос нь коронавирусийн халдвар илэрсэн үү

Халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос нь коронавирусийн халдвар илэрсэн үү

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоосон билээ.

Тухайн жолоочын ойрын хавьтал болох 16 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ хийж байгаа бөгөөд тус иргэдийн шинжилгээний хариу эхнээсээ гарсан гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан байна. Бусад хүмүүсийн шинжилгээг үргэлжлүүлж байгаа бөгөөд шинжилгээний хариуг удахгүй иргэдэд мэдээллэнэ гэжээ.

Харин энэ талаар Улсын Онцгой комисс /УОК/-оос албан ёсны мэдээлэл хараахан мэдээлэл хийгээгүй байна.

Иймд иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэм сахин ковидын шинж тэмдэг буюу халуурах, ханиалгах шинж ажиглагдвал 119 дугаарт яаралтай холбогдож, хэрхэн хаана очихоо тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.