Д.Нямхүү: Жолоочийн ойрын хавьтал 24 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Жолоочийн ойрын хавьтал 24 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ

21 хоногийн тусгаарлалтаасаа гарч, гэртээ хариад дөрөв хоносон олон улсын ачаа тээврийн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар УОК өнөөдөр мэдээлсэн. Жолоочийн ойрын хавьтал 24 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний үр дүнгийн талаар ЭМЯ-аас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Жолоочийн ойрын хавьтал 24 хүнээс хоёр хүний сорьцод коронавирус илэрлээ. Хэвлэлүүдээр мэдээлэгдсэн жолоочийн  оюутан дүү, хадам ээжээс халдвар илэрлээ. Одоогоор тэдгээр хоёр хүний хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна” гэв.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө