“Хархан нүдэн” тоглолтыг хөтөлсөн Г.Батсүх Өмнөговь аймаг руу зорчсон байж болзошгүй байна

“Хархан нүдэн” тоглолтыг хөтөлсөн Г.Батсүх Өмнөговь аймаг руу зорчсон байж болзошгүй байна

21 хоногийн тусгаарлалтаасаа гарч, гэртээ хариад дөрөв хоносон олон улсын ачаа тээврийн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар УОК өнөөдөр мэдээлсэн.

Жолоочийн явсан маршрутыг тогтооход энэ сарын 08-ны өдөр “UB palace” концертын танхимд дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” хэмээх тоглолтыг эхнэр болон дүүгийн хамтаар үзсэн нь тогтоосон билээ. Ачаа тээврийн жолоочтой хамт тоглолт үзсэн дүүгийнх нь шинжилгээнээс мөн коронавирус илэрсэн. Улмаар дуучин Д.Дэмбэрэлнямбууг өнөөдөр гэр бүлийн арван хүний хамт ХӨСҮТ-д тусгаарласан юм. Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд тус тоглолтыг Г.Батсүх хөтөлсөн бөгөөд тэрээр тус тоглолтын дараа Өмнөговь аймаг руу зорчсон байж болзошгүй байна гэж мэдээлж эхлээд байна.

Тодруулбал, энэ талаар ЭМЯ болон УОК-ын албан ёсны, үнэн зөв мэдээлэл гараагүй байна. Иймд иргэд та бүхнийг маскаа зүүж, хоорондын 1,2 метрын зайгаа сайтар барьж, гараа тогтмол угааж, ариутгахыг анхааруулж байна.