Спортын тэмцээн үзсэн МУБИС-ийн оюутнуудыг гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөлөө

Спортын тэмцээн үзсэн МУБИС-ийн оюутнуудыг гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөлөө

ОХУ-аас ирсэн тээврийн жолоочоос 21 хоногийн дараа коронавирус илэрч, мөн түүний эхнэр болон МУБИС-ийн сургуульд сурдаг оюутан дүүгээс нь халдвар илэрсэн гэж албаны эх сурвалж мэдээлж буй.  Тэгвэл тус оюутныг арваннэгдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон гэх мэдээлэл бий. Тус сургуулийн оюутны зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ.

“Baller” клуб-ээс зохион байгуулагдсан Элсэгчдийн аварга шалгаруулах 1,2 дугаар ангийнхны дунд зохион байгуулагдсан сагс, волейбол, бусад спортын төрлийн тэмцээнд оролцсон ба тэмцээн үзэхээр очсон оюутнууд гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлан биеийн халуунаа хэмжиж, маск зүүн, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлана уу.  Эрүүл мэндийн зөвлөгөө авахаар бол 119, 18000119 дугаараар холбогдох боломжтой” гэжээ.

 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө