20:00 цагт хуралдах УОК-ын хурлын дараа Засгийн газар хуралдах гэж байна

20:00 цагт хуралдах УОК-ын хурлын дараа Засгийн газар хуралдах гэж байна

ОХУ-аас эх орондоо ирж, 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарсан тээврийн жолооч болон түүний ойрын гурван хүнээс коронавирус илэрч, манай улс дотооддоо халдвар алдсан тул УОК-оос гурав хоногт хөл хорио тогтоох шийдвэр гаргаад буй. 

Тэгвэл өнөөдөр /2020.11.11/ 20:00 цагт Улсын Онцгой комисс /УОК/ шуурхай хурал зарласан байна.

Харин цаг үеийн ямар шийдвэр гаргах гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Мөн УОК-ын хурлын дараа Засгийн газар хуралдана гэсэн мэдээлэл байна. Иймд УОК-оос онцгой дэглэмтэй холбоотой шийдвэр гаргаж, үүнийг нь Засгийн газраар хэлэлцэж, батлах гэж байна уу гэж үзэж болохоор байна. Харин дээрх хурлын талаар УОК болон Засгийн газраас мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй, хэвлэлүүдэд мэдээлэл ирээгүй байна.