Ц.Ганзориг: Хоёр оюутан халдвар авсан гэдэг нь ХУДАЛ ТАШАА мэдээлэл

Ц.Ганзориг: Хоёр оюутан халдвар авсан гэдэг нь ХУДАЛ ТАШАА мэдээлэл

ОХУ-аас эх орондоо ирж, 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарсан тээврийн жолоочоос МУБИС-ийн оюутан түүний дүү халдвар авсан гэсэн албаны мэдээлэл байгаа юм.

Иймд тус сургуулийн оюутны дотуур байранд хөл хорио тогтоогоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл саяхан зарим эх сурвалжууд “МУБИС-ийн хоёр оюутан коронавирусийн халдвар авсан, зургаан оюутан халуурч байна” гэж мэдээлсэн.

Тэгвэл тус мэдээллийг “худал ташаа” мэдээлэл гэж Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээллийн албаны дарга н.Ганзориг мэдэгдлээ. Тодруулбал, тэрээр “МУБИС-ийн 2 оюутанд халдвар илэрч, 6 оюутан халуурч байна гэж буруу ташаа, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна.

Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь #COVID19 цар тахалаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм.Мэдээллэх, мэдэх эрхийг хааж боох санаа огт бишийг ойлгоно уу... ЦЕГ болон бусад мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй. ХХЗХ-ноос тусгай эрх хүртэл хариуцлагын асуудал тооцох хариуцлагатайг анхаарна уу” гэж мэдэгдлээ.