LIVE: Гамшгаас хамгаалах бүх нийтийн ТАВАН ӨДРИЙН бэлэн байдлын зэрэгт шилжлээ

LIVE: Гамшгаас хамгаалах бүх нийтийн ТАВАН ӨДРИЙН бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Монгол улсад дотооддоо коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнөөдөр 20:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсан бол, үүний дараа Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Ингээд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд, Я.Содбаатар "Гамшгаас хамгаалах тухай хуулийн зохих заалтын дагуу 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас эхлэн 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг хүртэл гамшгаас хамгаалах зэрэглэлийг нэмэгдүүлж “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж байна.

Өөрөөр хэлбэл хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна.

Хатуу хөл хорионы хүрээнд Улаанбаатар хот, эрсдэлтэй аймгуудад хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой байна. Харин зайлшгүй салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллана. Тухайлбал дэлгүүр, супермарктинг, шатахуун түгээх станц, эмнэлэг, худаг усан хангамжийн байгууллагууд, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллагууд, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдана" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө