А.Амбасэлмаа: Халдвар авсан жолоочтой хамт үзвэр үзсэн 200 гаруй хүн бидэнд хандсан

А.Амбасэлмаа: Халдвар авсан жолоочтой хамт үзвэр үзсэн 200 гаруй хүн бидэнд хандсан

21 хоногийн тусгаарлалтаасаа гарч, гэртээ хариад дөрөв хоносон олон улсын ачаа тээврийн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар УОК өнөөдөр мэдээлсэн.

Жолоочийн явсан маршрутыг тогтооход энэ сарын 08-ны өдөр “UB palace” концертын танхимд дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” хэмээх тоглолтыг эхнэр болон дүүгийн хамтаар үзсэн нь тогтоосон билээ. Одоогоор тус тоглолтыг үзсэн 200 гаруй хүн Эрүүл мэндийн байгууллагад хандаад байгаа аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Үүссэн нөхцөл байдлаас улбаалан өчигдрөөс эхлээд халдвар авсан хүмүүсийн хавьтлуудыг тусгаарласан. Ойрын хавьтал 73 хүн байна. Тэдгээрээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Үзвэр үйлчилгээнд явсан 200 гаруй хүн бидэнд хандсан. Халдвар илэрсэн ачаа тээврийн жолоочийг мөрдөж ирсэн горимын дагуу 21 хоног тусгаарлаж, гурван удаагийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Тус жолоочийн халдвар авсан замыг холбогдох мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна”