А.Амбасэлмаа: Ойрын хавьтлын дахин нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

А.Амбасэлмаа: Ойрын хавьтлын дахин нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын дотоодод үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа. Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрлээ. Арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Хоёрдогч хавьтал болох 171 хүнд вирус илрээгүй. Ингэснээр Д-ийн голомтод/дотоодод/ бүртгэгдсэн тохиолдол тав болж байна гэв.