LIVE: Хүчит шонхор захыг зорих иргэдийн хөдөлгөөн буурахгүй байна

LIVE: Хүчит шонхор захыг зорих иргэдийн хөдөлгөөн буурахгүй байна

Өнөөдөр 06 цагаас эхлэн Монгол улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж,  чанга хатуу хөл хорио тогтоогоод буй. Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, олон нийтийн газруудад зорчихгүй байхыг анхааруулж буй. Тэгвэл Нийслэлийн Хүчит шонхор захыг зорих иргэдийн хөдөлгөөн буураагүй байна. Харин махны үнэ тодорхой хэмжээгээр буурчээ. Бид тус үйл явдлыг газар дээрээс нь хүргэж байна. 

Энэ нэг зүйлийг сануулахад тээврийн жолоочийн ойрын хавьтагчаас дахин нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна. Иймд иргэд та бүхнийг энэ тав хоногийн хугацаанд гадуур явахгүй байх. Амны хаалт, хүн хоорондын зай, гараа тогтмол ариутгаж эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.