ЖОЛООЧ Д: Хүмүүс яаж хүлээж авах бол гэсэн айдас намайг вирусээс илүү айлгаж байна

ЖОЛООЧ Д: Хүмүүс яаж хүлээж авах бол гэсэн айдас намайг вирусээс илүү айлгаж байна

“Энхсаран” сувиллын газар 21 хоног тусгаарлагдаж, гэртээ очоод дөрөв хоносон ачаа тээврийн жолоочоос болон түүний эхнэр, дүү, ээжээс нь коронавирусийн халдвар илэрсэн билээ. Цахим орчинд тус иргэний хувийн мэдээлэл тархаж, буруу ташаа янз бүрийн мэдээллийг тараагаад байгаа юм. Тэгвэл тус иргэн болох ачаа тээврийн жолооч Д “Зиндаа.мн” мэдээллийн сайтад ярилцлага өгчээ.

Уг ярилцлагад тэрээр “Арваннэгдүгээр сарын 06-ны өдөр намайг эв эрүүл, сав саруул гэж гурван шинжилгээний хариугаар баталчхаад байхад дөрөв хоногийн дараа вирус илэрлээ гэж гэнэт л хэлсэн. Надад ч ямар нэг зовиур байгаагүй. Анхнаасаа асуудалтай байсан бол би тусгаарлалтаас гарахгүй байж ч болох байсан. Одоо миний хувийн мэдээлэл цахим орчинд маш хурдацтайгаар тархаж байна. Овог нэр, регистрийн дугаар гээд бүх мэдээлэл зурагтайгаа ил гараад явж байгаад хувь хүний хувьд маш их эмзэглэж байна. Намайг нийгэм даяараа үзэн ядаж байгаа болов уу, эндээс эдгээд гарсны дараа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас намайг вирус туссанаас илүү айлгаж байна. Хүмүүс бүрэн эдгээд гарсны дараа юу гэх бол... Үнэхээр хэцүү шүү дээ. Надад яг одоогоор биеийн зовиур бол алга. Сэтгэлийн зовиур л их байна. Цааш нь ингээд ярихад ч хүнд байна” гэжээ.