ЭМЯ: Гэртээ байгаа иргэдэд өгөх зөвлөмж

ЭМЯ: Гэртээ байгаа иргэдэд өгөх зөвлөмж

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Эрүүл мэндийн яамнаас гэртээ байгаа иргэдэд зориулж дараах зөвлөмжийг гаргасан байна.

ГЭРТЭЭ БАЙГАА ИРГЭДДЭЭ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

  • Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх
  • Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах

  • Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах
  • Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)

  • Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах

  • Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох
  • Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах

  • Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх
  • Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах
  • 
Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх

  • Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах
  • Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох
  • Ургийн бичиг хөтлөх

  • Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх
  • Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх

  • Жингийн илүүдлээс сэргийлэх

  • Архи, тамхинаас татгалзах




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө