ВИДЕО: Иргэдийг хувийн автомашинаар нь Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байна

ВИДЕО: Иргэдийг хувийн автомашинаар нь Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байна

Гамшгийн зэрэглэлийг нэмэгдүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбогдуулж Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотод зорчих автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна. 

Тодруулбал, хөл хорионы хязгаарлалтад ороогүй хөдөлмөр эрхлэдэг иргэд болоод бусад шалтгаанаар зорчиж байгаа хүмүүсийг хувийн автомашинаар нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, явганаар эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж, цагдаагийн алба хаагчид авто зам дээр хязгаарлалт хийж байна. Энэ нь цар тахлын тархалтыг зогсоохын тулд иргэдийн хөдөлгөөнийг улам бүр хумьж, хязгаарлаж байгаа үйлдэл гэж зарим эх сурвалжууд онцолж байна. 

Хязгаарлалтад орохгүй ажил үүргийн чиглэлүүд