“Мөнхийн Тун” компани хөл хорионд орсон МУБИС-ийн оюутнуудад амны хаалт өгөхөөр болжээ

“Мөнхийн Тун” компани хөл хорионд орсон МУБИС-ийн оюутнуудад амны хаалт өгөхөөр болжээ

“Мөнхийн Тун” компани хөл хорионд буй МУБИС-ийн оюутнуудад үнэгүй амны хаалт өгөхөөр болжээ. Тус компаниас амны хаалтуудыг МУБИС-д хүргүүлэх бөгөөд сургуулийн захиргаа нэгдсэн байдлаар дотуур байрандаа хөл хорионд орсон оюутнуудад тараах аж. Энэ тухай “Мөнхийн Тун” компанийн захирал Ц.Алтанцэцэг мөн өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. 

Монгол улсад дотооддоо халдвар илэрсэнтэй холбоотойгоор хатуу хөл хориог тогтоогоод байгаа билээ. Үүний хүрээнд их дээд сургуулийн зарим оюутан дотуур байрандаа тусгаарлагдаад байгаа юм. МУБИС-нь 1,2,4,5 гэсэн  дөрвөн оюутны байраас гадна  “Оюутны өргөө 1, 2 –ыг  хариуцан ажилладаг.