А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-аас дотоод үүсээд буй нөхцөл байдлын талаар цаг үеийн асуудлаар мэдээлж байна.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11-р сарын 12-нд 1030 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүний шинжилгээнд вирус илэрсэн.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн. 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч гурван хүнээс коронавирус батлагдлаа.  Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Харин хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 90 хүний хоёрынх нь биеийн байдал хүнд, хүндэвтэр 12, хөнгөн 76 байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт тандалтад байгаа" гэв.