21.00 цагт НОК хуралдаж хувийн автомашинаар явуулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

21.00 цагт НОК хуралдаж хувийн автомашинаар явуулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр өглөө 06.00 цагаас эхлэн иргэдийн хувийн унаагаар нь зорчуулахгүй байх шийдвэр гарсан. Гэтэл иргэдийн зүгээс хувийн унаагаар явуулахгүй, нийтийн тээврээр зорчуулж байгаа нь илүү эрсдэл дагуулж байна. Энэ шийдвэрээ зогсоохыг холбогдох албаныхнаас шаардаж байна. 

Тэгвэл уг асуудлаар Хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Иргэн хүний хувийн тээврийн хэрэгсэл8 жагсаалтад багтаагүй байгууллага аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн шийдвэр гараад холбогдох байгууллагууд өнөө өглөө хяналт тавьж ажилласан. 

Өнөө өглөө 06:00 цагаас хязгаарлалт тавьсантай холбоотойгоор хувийн машинаар ажилдаа ирдэг очдог асуудал гарч ирлээ. Өнөөдөр орой 21:00 цагт нийслэлийн Онцгой комиссын хуралдаж, хувийн машинаар зорчих асуудлыг ярьж, шийднэ. 

Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийн ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ариутгал халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөл бүхий 41 байгууллага бий. Тус газрууд хүнсний зах, худалдааны төвүүдийг бас ариутгаж байгаа болохоор хүрэлцэхгүй асуудал гарч ирж байна. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн хөдөлгөөнийг тодорхой цагийн хуваарийн дагуу явуулж байгаа тул байнга ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа гэж ойлгож болно. Илүү анхаарч ажиллана" гэв.