Сэлэнгэ аймагт халдвар авсан багшийн ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй холбогдож зөвлөгөө өгч эхэлжээ

Сэлэнгэ аймагт халдвар авсан багшийн ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй холбогдож зөвлөгөө өгч эхэлжээ

Сэлэнгэ аймгийн 74 настай иргэн Ц-ийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Тус иргэний нэгдүгээр хавьтал болох бэр, нэг настай ачаас авсан шинжилгээ мөн эерэг гарсан юм. Харин халдвар авсан гэх бэр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төмөр замын цэцэрлэгт багшилдаг нь тогтоогдсон ба Аймгийн Онцгой комиссоос түүний багшилдаг ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ажилладаг байгууллагаар нь ангилсан байна. Тодруулбал,

-УБТЗ, Сүхбаатар өртөөнд 17,

-Хилийн 0243-р ангид нэг,

-Дэлгүүрт гурав,

-Банкнаас нэг,

-Гэртээ суудаг найм,

-хувираа хөдөлмөр эрхлэгч 10 эцэг эх байгаа аж.

Эдгээр эцэг, эхтэй бүгдэнтэй нь холбогдож, зөвлөмж өгчээ. Мөн иргэн Д-ийн хүү нь тавдугаар ангид сурдаг бөгөөд анги нь 30 хүүхэдтэй аж. Тиймээс ангийнх нь хүүхдүүдтэй холбогдож байгаа юм байна. Одоогоор тус аймагт хатуу хөл хориог тогтоогоод байна.