Д.Нарангэрэл: Ачаа тээврийн жолоочийн 4 настай хүүхдээс коронавирус илэрлээ

Д.Нарангэрэл: Ачаа тээврийн жолоочийн 4 настай хүүхдээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас дотоодод үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сэлэнгэ аймагт кластер буюу багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна. 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа.

Эхний тохиолдол нь нэгдүгээр тохиолдол буюу ачаа тээврийн жолоочийн хавьтал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 4 настай хүүхдийн хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ голомтоос ингээд нийт долоон хүн халдварлалаа. 

Хоёр дахь тохиолдол нь аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн хүнээс давтан шинижлгээгээр халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавиурсийн халдварын тохиолдол 414 боллоо. Одоогоор тусгаалагдсан  хүүхдийн хавьтлыг илрүүлэх, олж тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Коронавирусийн халдвар зөвхөн эхний шинжилгээ бус хоёр, гуравдахь шинжилгээгээр илэрч байна. Тиймээс иргэд нэг удаагийн шинжилгээнд хамрагдаад санаа амарч болохгүй" гэлээ.