“Оюу толгой” компани коронавирусыг оношлох лабораторийг дөрвөн эмнэлэгт байгуулж өгнө

“Оюу толгой” компани коронавирусыг оношлох лабораторийг дөрвөн эмнэлэгт байгуулж өгнө

ОХУ-аас ирсэн тээврийн жолооч болон түүний нэгдүгээр хавьтагч таван хүн, мөн Сэлэнгэ аймгийн гурван иргэнээс коронавирусын халдвар илэрсэн тул манай улс тав хоногийн хөл хорио тогтоогоод байна. 

Зарим албаны эх сурвалжууд коронавирусийн халдварыг зөвхөн PCR-ын нарийвчилсэн шинжилгээгээр илрүүлнэ гэж мэдээлж буй. Тэгвэл Рио Тинто группийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” компани буцалтгүй тусламжаар коронавирусыг оношлох PCR лабораторийг дөрвөн эмнэлэгт байгуулахаар болжээ.

ҮҮНД:

  • Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • Дорноговь аймгийн Замын үүд сумын нэгдсэн эмнэлэг
  • Эх нялхсын төв
  • Яармаг дахь Эх хүүхдийн эмнэлэг