Дархан-Уул аймагт 139 хүүхдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Дархан-Уул аймагт 139 хүүхдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын гурван тохиолдол бүртгэгдээд буй. Харин халдвар авсан иргэн бага насны хүүхдийн хамт энэ сарын 8-9 ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зорчиж, олон нийтийн үйлчилгээний газрууд болон хүүхдийн тоглоомын төвүүдээр явсан байдаг.

Иймд тухайн үед тус газарт үйлчлүүлсэн хүүхдүүдийг шинжилгээнд хамруулахад тэдний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн асан, Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваа өөрийн твиттер хуудастаа “Дарханд шинжилгээ авсан эхний 139 хүүхэд бүгд СӨРӨГ гарлаа” хэмээн мэдэгджээ.