Дархан-Уул аймгийн таксины жолооч, худалдаа эрхлэгч нийт 28 хүнийг олж тогтоон, шинжилгээ авчээ

Дархан-Уул аймгийн таксины жолооч, худалдаа эрхлэгч нийт 28 хүнийг олж тогтоон, шинжилгээ авчээ

Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын нэгдүгээр хавьтагч болох Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан байна. Мөн Дарханы онцгой комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч зэргийн нийт 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна.

Харин өнгөрсөн шөнө Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Тэдний шинжилгээний хариу удахгүй гарах ажээ.