ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, жолоочийн ойрын нэг хавьтлаас коронавирус илэрлээ

ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, жолоочийн ойрын нэг хавьтлаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатарт 7, Сэлэнгэ аймагт гурван тохиолдол бүртгэгдээд байна. Тэгэхээр дотоодоос нийт 10 халдвар бүртгэгдээд байна. 

Харин 406 тохиолдол нь гадны орноос тусгай үүргийн онгоцоос татан авчирсан хүмүүс юм. Эдний 328 нь эдгэрч дараагийн ажиглалт руу шилжсэн. Жолоочийн хүүхдийн ангийнхнийг бүгдийг тусгаарласан. Ойрын хавьтал болох 150 хүнийг тусгаарласан" гэсэн юм. 

Тодруулбал тэрбээр "ХӨСҮТ-т тусгаарлагдаж буй хоёр эмчээс халдвар илэрсэн. Нийслэлд бүртгэгдээд буй өвчний голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнээс шинжилгээ хийхэд нэг хүнээс covid-19 илэрлээ. Энэ нь дөрвөн настай хүүхэд. Мөн хоёрдогч хавьтал 2775 хүний илрүүлж 646 хүний шинжилгээний хариу гарч, covid-19 илрээгүй. Жолооч Д-гийн ойрын хавьтлын нийт батлагдсан тохиолдол долоо боллоо. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна. Батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал 150 хүнийг илрүүлж шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар 103 хүнээс халдвар илрээгүй байна. Мөн Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 11 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. ХӨСҮТ-д батлагдсан 83 хүн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүнд байна" гэсэн юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: