Дотуур байранд тусгаарлагдсан оюутнуудыг хүнсээр хангаж эхэлжээ

Дотуур байранд тусгаарлагдсан оюутнуудыг хүнсээр хангаж эхэлжээ

Коронавирус цар тахлын доод тархалтаас үүдэн манай улс гамшгийн зэрэглэлээ нэмэгдүүлж, бүх нийтийн бэлэн байдалд тав хоногийн хугацаатай шилжээд байна. 

Иймд зарим оюутны дотуур байрнуудад хөл хорио тогтоогоод буй. 

Тэгвэл саяхан хуралдсан Засгийн газрын хуралдаанаар оюутны дотуур байранд тусгаарлагдсан залуусыг хоол, хүнсний бүтээгдэхүүнээр хангах чиглэлийг УОК-т өгсөн. Иймд тус комиссоос оюутны дотуур байрнуудын хүнсний хангамжийг хийж эхэлсэн бололтой. Мөн зарим аймгийн нутгийн зөвлөлөөс ч харьяа орон нутгийнхаа тусгаарлагдсан зарим оюутнуудад хүнсний хангамж үзүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна.