“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ийг тусгаарлалтын зориулалтаар ашиглана

“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ийг тусгаарлалтын зориулалтаар ашиглана

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ковид-19-н үед эрүүл мэндийн байгууллагууд нөөц орууд бэлтгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлуудаа сүүлийн гурван сар хангасан билээ. Энэ хүрээнд шинээр ашиглалтад орж буй “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийг Ковидын үед тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон. Тиймээс шаардлагатай засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хуваарийн дагуу ажлууд жигдрээд байна. Тус эмнэлэгт 300-500 орыг бэлтгэн тусгаарлалтын байранд байгаа иргэдээ шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх юм.

Эрүүл мэндийн сайдын үүрэг болгосны дагуу өнгөрсөн хугацаанд “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлэгт энгийн 450, эрчимт эмчилгээний 50, нийт 500 орыг бэлтгэж, агааржуулалтын систем болон гал тогооны засварыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгах үүрэг өглөө.