ЭМЯ: Коронавирусийн халдвар дахин 8-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 424 боллоо

ЭМЯ: Коронавирусийн халдвар дахин 8-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 424 боллоо

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны дарга Д.Нарангэрэл “Өдөр 11:00 цагаас мэдээлэл хийснээс хойш манай улсад 8 тохиолдол шинээр батлагдлаа.

Тодруулбал,

  • Нэг тохиолдол нь эхний тохиолдлын хавьтлаас илэрсэн бол
  • Аравдугаар сарын 20-нд Сөүлийн нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол,
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолооч,
  • ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ" гэв.

Мөн ГХЯ-ын консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Арваннэгдүгээр сард төлөвлөж байсан үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргасан. Тиймээс эдгээр нислэгээр ирэх гэж төлөвлөж, билетээ авсан байсан иргэд нөхцөл байдал намжсаны дараа ирэх боломжтой гэдгийг сануулж байна” хэмээн мэдээллээ.