Л.Мөнхтүшиг: Цуцлагдсан нислэгүүдийн тов хэзээ гарах нь тодорхойгүй байна

Л.Мөнхтүшиг: Цуцлагдсан нислэгүүдийн тов хэзээ гарах нь тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн онгоцны нислэгийн талаар мэдээллээ. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд Засгийн газар УОК-ын шийдвэрээр 27183 иргэнийг эх оронд нь авч ирээд байна.

11-р сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1900 гаруй иргэнийг эх оронд нь авч ирэхээр төлөвлөсөн. Үүнээс гурван нислэгийг үйлдсэн ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас үлдсэн долоон нислэгийг цуцаллаа. Тиймээс билет авсан иргэд нөхцөл байдал намжсаны дараа МИАТ-ын онгоцоор дахин ирэх боломжтой. Цуцлагдсан нислэгүүдийн тов яг хэзээ гарах нь тодорхойгүй байна” гэлээ. Энэ сард Сөүл, Алматы, Токио, Франкфурт чиглэлд нийт 10 удаагийн нислэгийг товлоод байсан юм.