А.Амбасэлмаа: Тээврийн жолоочийн ойрын хоёр хавьтлаас коронавирус илэрлээ

А.Амбасэлмаа: Тээврийн жолоочийн ойрын хоёр хавьтлаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас дотоодод үүсээд буй нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нийслэлд бүртгэгдсэн каластр өвчлөлийн голомтын батлагдсан тохиолдлуулын ойрын хавьтлын 50 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Дам хавьтлын 1125 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Тээврийн жолоочийн  голомтод батлагдсан тохиолдол ес боллоо.

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдварын ойрын хавьтлын 170 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дархан-уул 151 аймагт хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 болж байна" гэв.