Б.Ууганбаяр: Тусгаарлах байрнаас гарсан иргэдтэй 14 хоног гэрийн дэглэм барих гэрээ хийсэн

Б.Ууганбаяр: Тусгаарлах байрнаас гарсан иргэдтэй 14 хоног гэрийн дэглэм барих гэрээ хийсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байртай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Сүүлийн хоёр өдрийн байдлаар тусгаарлах байрнаас 259 хүн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Тэдгээр иргэнтэй 14 хоног гэрийн дэглэм барих асуудлаар гарын үсэг зурж баталгаажуулж ажиллаж байна. Гэрийн дэглэмд шилжсэн иргэдэд орон нутгийн шат шатны байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллаж байна.

Хавьтал болсон ХӨСҮТ-ийн 215 иргэнийг нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглах байранд шилжүүлсэн. Шат шатны байгууллагууд 24 цагийн зохицуулалттайгаар ажиллаж байна. Мөн 21 хоногийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн тусгаарлахаар болсон иргэдийн 21 хоногоос хойших нэмэлт зардлыг төр хариуцна. Тусгаарлагдсан 215 хүний зардлыг ч мөн төрөөс хариуцна” гэлээ.

 

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө