УОК-ын гишүүд эрдэмтдийн санал зөвлөмжийг сонсохоор хуралдаж байна

УОК-ын гишүүд эрдэмтдийн санал зөвлөмжийг сонсохоор хуралдаж байна

УОК-ын төлөөлөл яг одоо эрдэмтдийн санал зөвлөмжийг сонсохоор хуралдаж байна.

Хуралдаанаар УОК, ЭМЯ цар тахлын эсрэг ахмад эрдэмтэн, докторууд, гадаад улсуудад ажиллаж амьдарч байгаа вирус судлалын эрдэмтдийнхээ санал зөвлөмжийг сонсож, санал солилцох ажээ.

Хуралдаанд:

  • П.Нямдаваа ШУА-ын гишүүн, академич, АУ-ны доктор.
  • З.Адьяасүрэн АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч.
  • М.Алтанхүү АУ-ны доктор, дэд профессор,
  • Г.Сүрэнханд ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга

Эрүүл мэндийн яамны судлаач, эмч нарын зөвлөл өглөө хуралдаж, тав хоногийн хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргасан билээ. УОК-ын хуралдаанаар энэ санал болон бусад цаг үеийн мэдээллийг мөн сонсох юм.