Сэлэнгэ аймаг руу Хөвсгөл, Архангай аймгаас нэмэлт хүч очжээ

Сэлэнгэ аймаг руу Хөвсгөл, Архангай аймгаас нэмэлт хүч очжээ

Коронавирусийн халдвар манай улсад эрчимжиж нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Тэр тусмаа Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол нэмэгдэж, тус аймаг нь халдварын голомт болж эхлээд байна.

Сэлэнгэ аймагт цагдаа, лаборант, эмнэлгийн ажилчид болон энгийн иргэдээс ч халдвар илрээд байгаа бөгөөд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилчдыг тусгаарлаад байгаа юм. Тус аймаг нь халдварын голомт болж, эрсдэлтэй бүс болсон учир аймгийн оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулж, аймгийг гаднаас нь бүслэлтэнд оруулах тухай шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргаад байна.

Сэлэнгэ аймагт Цагдаагийн бүрэлдэхүүн байрлаж байгаа нь 2020.11.18

Тус аймагт эмч, цагдаа нарын хүч хүрэлцэхгүй, хомсдолд орж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийг чиглэсэн нэг км гаруй эмч, цагдаа нарын цуваа Хөвсгөл, Архангай зэрэг аймгуудаас хөдөлжээ. Тус аймагт нэмэлт хүч нэн шаардлагатай байгаа учраас аймгуудын удирдлагуудаас нэмэлт хүч илгээж эхэлсэн байна.