ЭМЯ: Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгууд болон Улаанбаатарт нийт 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгууд болон Улаанбаатарт нийт 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас дотоодын халдварын нөхцөл байдлын талаар 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа

"Арваннэгдүгээр сарын 18-нд нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Алтанбулагаар орж ирсэн тир машины 30 жолоочид шинжилгээ хийхэд долоон хүнээс вирус илэрлээ.

Харин дотоодод тархсан халдваруудын хувьд:

  • Улаанбаатар хотод-3
  • Дархан-Уул аймаг-3
  • Сэлэнгэ аймагт-4
  • Орхон аймагт-13
  • Дорноговь аймагт-1 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй. 

Ингээд Улаанбаатарт нийт 14, Орхон 13, Дархан 11, Говьсүмбэр аймагт нэг, Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдэж дотоодын халдварын тоо 72 болоод байна. Улсын хэмжээнд 505 тохиолдол бүртгэгдсэнээс 329 хүн эдгэрээд байна" гэв.