ЭМЯ: Шинээр 37 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 555 боллоо

ЭМЯ: Шинээр 37 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 555 боллоо

ЭМЯ-аас 11 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Өчигдөр /2020.11.19/ 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш шинээр 37 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 555 боллоо.

  • Дархан-Уул аймагт 5 тохиолдол,
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол,
  • Дорноговь аймгийн Замын Үүд суманд 4 тохиолдол, Айраг суманд 1,
  • Улаанбаатар хотод 15 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Ингэснээр Дархан-Уулд нийт 16, Сэлэнгэ аймагт нийт 51, Дорноговь аймагт нийт 6, Улаанбаатар хотод 33 тохиолдол тус тус бүртгэгдэж дотоодод тархсан нийт халдварын тоо 120 болж байна.

Үүнээс гадна Өмнөд Судан улсаас ирсэн нэг хүний гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд ирсэн ТИР машины нэг жолоочоос халдвар илэрсэн" гэв.

 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө