Өвлийн хүйтэнд үйлдвэрийн ажилчдаа жагсааж бөөгнөрөл үүсгэсэн Д.Бадамсүрэн ажлаа хэзээ өгөх вэ

Өвлийн хүйтэнд үйлдвэрийн ажилчдаа жагсааж бөөгнөрөл үүсгэсэн Д.Бадамсүрэн ажлаа хэзээ өгөх вэ

Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь зэрэг төмөр зам дагасан аймгуудад коронавирусийн халдвар голомтлон гарч байна гэж ЭМЯ-наас мэдээлж буй. Мөн Орхон аймагт халдварын тохиолдол дөрөв бүртгэгдээд байна. 

Тэгвэл өнгөрсөн шөнийн 03:00 цагт, 18-20 градусын хүйтэнд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг урт цуваа болгон зогсоож, цуваа үүсгээд коронавирусийн шинжилгээ авсан гэх мэдээлэл байна. 

Учир нь өвлийн хүйтэнд, шөнийн цагаар үйлдвэрийн ажилчдыг жагсаасан нь хорио цээрийн энэ үед “бөөгнөрөл үүсгэсэн, нөгөөтэй шинжилгээ өгөөгүй хүнийг ажилд гаргахгүй” гэж удирдлагуудын зүгээс үүрэгдсэн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Мөн цаашлаад шинжилгээ авах нэрийдлээр олон хүнийг ханиад, хатгалгаа тусгалаа гэх иргэд ч байгаа юм. Иймд хөл хорионы доор хүний эрхийг зөрчсөн Эрдэнэт үйлдвэрийн дарга Д.Бадамсүрэнд хариуцлага хэзээ тооцох бол.