Я.Содбаатар: Хөл хориог хэзээ цуцлах талаар өнөөдөр хэлж чадахгүй

Я.Содбаатар: Хөл хориог хэзээ цуцлах талаар өнөөдөр хэлж чадахгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр /2020.11.23/ танилцуулж, хэвлэлийн хурал хийсэн.

Тэрээр энэ үеэрээ “Хөл хориог сунгах эсэх талаар бид хэд хэдэн хувилбарыг судалж байна. Засгийн газар ирэх долоо хоногт шийднэ. Эрүүл мэндийн байгууллагууд тархвар судлалын зургуудаа бэлэн болгоно. УОК-ын дэргэд эдийн засагчид, тархвар судлаачид гэх мэт эрдэмтдийн зөвлөл ажиллаж байна. Тэд өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлтээ өгнө. Эрсдэлийн үнэлгээг 15 байгууллага хамтран хийгээд эрсдэл өндөр байна гэж үзсэн. Үүнийг харгалзана. Иймээс хөл хориог хэзээ цуцлах талаар өнөөдөр хэлж чадахгүй. Цаашид ойрын хавьтлуудаас давтан шинжилгээгээр эерэг гэсэн хариу гарсаар байна” гэсэн юм.