Өрхийн эмнэлгийн сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой хавьтлуудыг олж тогтоох ажил явагдаж байна гэв

Өрхийн эмнэлгийн сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой хавьтлуудыг олж тогтоох ажил явагдаж байна гэв

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн гурван халдвар авсан хүний нэг нь төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчид халдвар авах эрсдэлтэй. Тиймээс бид тус өрхийн эрүүл мэндийн төвөөр өчигдрөөс өмнөх тав хоногийн дотор үйлчлүүлсэн хүмүүсийг олж илрүүлэх, шинжилгээ авах ажлуудыг зохион байгуулж байна. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай байгаа. Тус эмнэлэгт Нийслэлийн эрүүл мэндийн газраас өргөн хүрээтэй шинжилгээ, тандалт явуулж 278 хүнийг илрүүлсэн байгаа. Үргэлжлүүлэн хянаж тандах ажил явагдана” гэлээ.