Төрийн банк гэхээрээ "дүүрсэн тэнэг" юм шиг байж болох уу

Төрийн банк гэхээрээ "дүүрсэн тэнэг" юм шиг байж болох уу

Хөл хорионы энэ үед зарим арилжааны банкууд өчигдөр /2020.11.24/-өөс эхлэн 09:00-16:00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж эхэлсэн. Тодруулбал, банкаар үйлчлүүлж байгаа иргэдийг 1,5-2 метрийн зай бариулах, гар ариутгах,  маск зүүлгэх зэрэг дэглэм сахиулж буй. 

Тэгвэл Төрийн банк халдвар хамгааллын дэглэм нэрийн дор иргэдэд гялгар уутны цаанаас үйлчилж, ингэхдээ цоолж гаргасан жижиг нүхээр харьцаж байгаа нь “Төрийн банк гэхээрээ ийм сүржин, дүүрцэн тэнэг байж болох уу” зэргээр зарим иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Учир нь өмнөх иргэний үйлчлүүлсэн нүхээр дараагийн иргэн үйлчлүүлэхэд халдвар авахгүй байх баталгаа байгаа юу зэргээр асуудал дэвшүүлж байгаа юм

Товчхондоо, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа нь зүйд нийцэх ч, нүхэлж гаргасан гялгар уутны завсраар иргэдэд үйлчилж байгаа нь үйлчлүүлэгч халдвар авахгүй гэсэн баталгааг орхигдууллаа гэж зарим иргэдийн шүүмжилж байгаа юм.