Хөл хориог шууд сунгах, хэсэгчилж сунгах, эрсдэлийг бууруулах гэсэн ГУРВАН хувилбар яригдаж байна

Хөл хориог шууд сунгах, хэсэгчилж сунгах, эрсдэлийг бууруулах гэсэн ГУРВАН хувилбар яригдаж байна

Онцгой дэглэмээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин зэрэглэл нэмэгдэж, улмаар ирэх арван хоёрдугаар сарын 01-ны өдрийг хүртэл “чанга хатуу хөл хорио” тогтоогоод байна.

Тэгвэл Улсын Онцгой комисс энэ ням гаригт хуралдаж, хөл хориог хугацааг сунгах эсэх асуудлаар шийдвэр гаргах юм байна. 

Одоогоор Эрүүл мэндийн яамнаас чанга хатуу хөл хориог шууд 5-7 хоног сунгах шаардлага байна гэсэн саналыг хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл хөл хориог хэрхэх асуудлаар УОК дээр 3-4 санал яригдаж байгаа талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өчигдөр /2020.11.26/ мэдээлсэн. Тэрээр "Бүх нийтийн бэлэн байдалд шинжсэн хугацааг сунгах, хэсэгчлэн сунгах, эсвэл  зэрэглэлийг нэг шат бууруулах гэсэн гурван чиглэлд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтдийн саналыг нэгтгэж байгаа бөгөөд арван хоёрдугаар сарын 1-нээс өмнө УОК, Засгийн газраас тодорхой шийдвэр гарна" гэсэн юм.

Товчхондоо, УОК дээр  нэгдүгээрт, одоо тогтоогоод байгаа хатуу хөл хориог шууд 5-7 хоногоор сунгах. Хоёрдугаарт, хөл хориог хэсэгчлэн сунгах, гуравдугаар, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулах гэсэн хувилбарууд яригдаж байгаа ажээ.

Улс орон даяар тогтоогоод буй "Хөл хорио"-г та хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?

Нийт: 0 саналтай