“Автобус нэг” баазын жолооч бариач эмэгтэйн хавьтлын хавьтал тул халдвар авчээ

“Автобус нэг” баазын жолооч бариач эмэгтэйн хавьтлын хавьтал тул халдвар авчээ

"Автобус нэг" баазын жолоочоос коронавирус  илэрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Учир нь энэ талаар бид эх сурвалжаас тодруулахад тус баазын жолооч коронавирусийн халдвар авсан нь үнэн. Тус жолоочийн хувьд 11 дүгээр сарын 25-ны орчим коронавирусийн халдвартай айлд зочилсон.

Ингээд ХӨСҮТ-ээс тухайн айлын гишүүдийг тусгаарлаж, нэгдүгээр хавьтлыг хайсны эцэст жолоочийг олсон гэж бидэнд мэдээлэл өгсөн юм.  

Тэгвэл тус жолооч Ц нь бариач эмэгтэйн хавьтлын хавьтал юм байна. Харин түүнийг шугаманд явж байхдаа кабин битүү, үйлчлүүлэгч нар масктай байсан учир эрсдэл бага гэж найдаж байгаа ажээ. Харин өнгөрсөн шөнө автобус нэг баазын жолооч болон бүх ажилчдыг шинжилгээнд хамруулсан гэх мэдээлэл байна.

Автобус нэг баазын ажилчид шинжилгээнд хамрагдаж байгаа нь 2020.12.04 шөнө




Өнөөдөр морь өдөр

46 минутын өмнө