ЭМЯ: Шинээр 12 тохиолдол бүртгэгдэж, дотоодын нийт халдварын тоо 386 боллоо

ЭМЯ: Шинээр 12 тохиолдол бүртгэгдэж, дотоодын нийт халдварын тоо 386 боллоо

ЭМЯ-аас 11.00 цагийн мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

"12-р сарын 3-ны өдөр 19680 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 600 гаруй нь хавьтлын  шинжилгээ байна. 19 мянган хүнээс коронавирус илрээгүй. Хавьтлын 680 хүний шинжилгээнээс 12-оос халдвар илэрлээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт- 7
  • Сэлэнгэ-4 
  • Дархан-Уулд -1 тохиолдол батлагдлаа.

Улаанбаатар хотод илэрсэн 7 халдварын тохиолдлын 5 нь халдварын голомттой холбоотой, хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 4 тохиолдлын 3 нь гэр бүлийн хүн, нэг нь эмнэлгийн ажилтан байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байгаа" гэв.